Sonirhuulahad |
2016-04-13 - Хоббигоо бүтэн цагийн ажил болгох 5 стратеги
Хоббигоо бүтэн цагийн ажил болгох 5 стратеги
Хийх дуртай зүйлсээ хийж байвал хүмүүс таниас нүдээ салгаж чадахгүй.
Хэрэв та бодитой ололт амжилттай байхыг эрэлхийлж байгаа бол Маяа Анжелоугийн зөвлөснөөр хийх дуртай зүйлээ хийх хэрэгтэй гэнэ. Зарим азтай хүмүүс нь дуртай ажлаа хийдэг байхад бидний ихэнх нь боломж, давуу тал, ашиг орлого дээр тулгуурлан албан тушаалын шийдвэрээ гаргадаг. Тэдгээр хүмүүсийг ажилдаа авьяас чадвараа хөгжүүлэх, хийдэг ажил нь үнэхээр таалагддаг гэх мэт тодорхой шалтгаан байдаг. Өөрийнхөө төгс зохицох мэргэжлийг олохын тулд та өөрөөсөө нэг энгийн асуултыг асуугаад үз: Та юу хийх дуртай вэ? Хэрвээ таны хариулт өөрийн тань аль нэг сонирхолтой холбогдож байвал та өөрийнхөө энэхүү сонирхолыг бүтэн цагийн ажил болгох талаар бодож эхлэх хэрэгтэй.
Сонирхолоо ашиг орлого ихтэй бизнес болгоно гэдэг нь өрсөлдөөн ихтэй гэдгийг мэднэ. Гэхдээ олон хүн үүнийг аль хэдийн хийчихсэн.Бас энэ нь таны “Сонирхолоо бизнес болгон хөгжүүлэх” нь эрэлт хэрэгцээ бүхий амжилттай бизнес болон хэрэгжсээр байна. Тиймээс та үлгэр ярих дуртай байна уу, видео тоглоом тоглох эсвэл гар урлал хийх дуртай эсэхээс тань шалтгаалаад өөрийнхөө хоббиг мөнгөний чек болгох замыг хэн нэгэн аль хэдийн нээгээд байна.
Энэ гайхалтай зүйлийг та ч гэсэн хийж болно шүү дээ!!! Ялангуяа хэрвээ та ийм зөвлөгөөг үүнийг хийж чадсан хүнээс авч чадвал тун гайхалтай мэдээ байх болно. Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхээс авч үзэхэд өөрийнхөө хоббиг мэргэжил болгоход 5 энгийн стратеги байдаг. Хэрвээ та шийдвэрээ аль хэдийн гаргасан бол амжилтанд хүргэх алхамуудыг авч үзье.
1. Үргэлж шинийг санаачил
Дана Тукер ба түүний нөхөр Брүүкс өөрсдийн хоббиг мэргэшүүлэхэд шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг алхам бүртээ хийдэг. Тукерийн гэрт ирсэн зочид болон найзууд нь тэдний гэрийн хананы чимэглэл будгийг хэрхэн ийм жигд сайхан өнгөтэй болсоныг гайхшран, магтахад тэд “Белла Тукерийн Өнгөн Гадаргуу Чимэглэл” нэртэй бүтэн цагийн бизнес эрхлэх санаа төрсөн гэдэг.
Тукер өөрийн төрөлхийн чимэглэл хийх бүтээлч ажлаас гадна үйлчлүүлэгчдийн хүрээгээ хэрхэн тэлэх, бүтээгдэхүүний зах зээлд гаргах болон хэрэглэгчдэд хялбар бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт хэрэгцээ шаардлагуудтай тулгарсан юм. “Энэ бизнесийг эхлэх үед дуураймал өнгөн гадаргуунууд маш моод болж байсан. Гэхдээ 6 жилийн өмнөөс дуураймал өнгөн гадаргуу тренд байхаа больсон” хэмээн Дана ярисан байна. Тукерийнхан хэвшмэл хэв маягийг эвдэж, бүтээгдэхүүнээ орчин үеийн шинэлэг болгож чадсан байна. Ажил мэргэжлийг бий болгох бүхий л тал нь зохион бүтээх чадвар ба төсөөлөх ур чадвартай хамааралтай байна. Хэдийгээр та бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл зах зээлийг дэмжих аль ч зорилгын хүрээнд шинэчлэл хийж сурах хэрэгтэй. Ямар ч амжилтанд хүрсэн байсан ч шинэ санаа гаргаж байхаа хэзээ ч зогсоож болохгүй.
2. Тэвчээртэй бай
Жим ба Мэри Компатти цэцэрлэгжүүлэх хоббигоо амжилттайгаар “Эртний цэцэрлэгт хүрээлэнгийн парк” блог, вэбсайт нээсэн бөгөөд удахгүй ном гаргахаар шаргуу ажиллаж байна. Мэри энэ тухайгаа “Бид аж ахуй байгуулж, вебсайт нээхийн тулд өдөр бүр бага багаар ажиллаж байна” гэж хуваалцсан байна.
“Мөрөөдөх нь сайхан боловч хэрвээ чи мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр ямар нэгэн зүйл хийхгүй бол энэ нь хангалтгүй юм” хэмээн Жим хэлэв.
Тэгээд чи яаж эхлэх гэж байна даа? Шаргуу хөдөлмөрлөх хамгийн шилдэг арга бол төлөвлөгөө зохиох юм. “Өдөр бүр хамгийн багадаа 15 минут бизнес эсвэл хийх сонирхолтой зүйл дээрээ ажиллах хэрэгтэй” гэж тэд зөвлөж байв. Одоо мэдээж, хэрвээ чи хоббигоо ажил хэрэг болгохыг хичээж байвал өдөр болгон ажлын цагийн хуваарт боловсруулах ёстой. Эхний үед 15 минут байхад л хангалттай.
3. Бүх санал хүсэлт, шүүмжийг хүлээн авч сонс
Таны хоббиг амжилттай ажил хэрэг болгоход найз нөхөд, гэр бүл, итгэлтэй хүмүүс гол үүрэг гүйцэтгэх болно. Тэдний санал хүсэлтийг сонсож, сургамжийг хүлээн авч сур. Учир нь таны замд учирч болох саад бэрхшээлийг урьдчилан харж, таны идвэх, хүсэл тэмүүллийг хадгалж үлдэхэл чухал нөлөөтэй юм.
Таримал, Цэцэрлэгжүүлэлтийн вэбсайтыг үндэслэгч Sue Langley үр тариа ургуулах стратегийг боловсруулсан бөгөөд энэ нь өдөр тутмын төлөвлөгөөний үр дүн юм. Тэр бусад хамгийн идвэхтэй, бүтээлч цэцэрлэгч ба хөрөнгө оруулагч нарыг нэгтгэсэн удирдагч, шинийг санаачлагч “Таримал, Цэцэрлэгжүүлэлтийн Зах Зээл” фейсбүүк пейжийг нээсэн байна. Тэр “Энэхүү хуудас нь шинэ санаа бодлоо солилцох, санал хүсэлтээ хуваалцах” зорилгоор нээсэн пейж юм гэсэн байна.
4. Энгийн байлга
Лили Шопын блог бичиг Жейси Жейн үргэлж “Том сэтгэ эсвэл Гэрлүүгээ яв” төрлийн охин байв. Тэр өөрийн дуртай гар урлалын хоббигоо вэбсайт болон телевизийн мэргэжлээр амжилттай өөрчилж чадсан бөгөөд тэр үргэлж өөрийн блогтоо том өөрчлөлт хийхийг хүсдэг байв. Тэр амжилтанд хүрэхийн тулд зөв арга замыг нээж, бизнесээ эхэлж чадсан байна. Жейн хэлэхдээ “Хэрвээ та урлан бүтээгч бол шууд гар урлал зохион бүтээ –Загварын зөвлөгөөг тодорхой бус байдлаар бүү холилдуул” гэж хэлдэг байв. Өөрийнхөө хоббиг мэргэжил болгохын тулд хооронд нь хэт холилдуулсаны хэрэггүй. Харин өөрийнхөө зорилтыг оновчтой болгож, эмх цэгцтэй нэгэн чигт тэмүүлэх хэрэгтэй. Өөрийн бизнесээ тодорхой нэг хаягтай болгосноор бизнесээ үргэлжлүүлж, үйлчлгээгээ хялбаршуулах боломжтой болно.
Та магадгүй үйлчилгээгээ оновчтой болгосноор цаашид хөгжих боломжийг хязгаарлана гэж эмээж болох юм. Харин Жейн танд ийм зүйл болохгүй гэж батлан хэлж байна. “Боломж үргэлж хаа сайгүй байдаг. Харин та чухал зорилт дээрээ төвлөрч чадвал хурдан бөгөөд илүү амжилтанд хүрэх боломжтой юм. ”
5. Өөрийн бизнестээ үнэнч бай
Бусад бизнесүүдтэй өрсөлдөх чадвартай гэдгээ мэдэрч, тэдэнтэй өөрийнхөө амжилтыг харьцуулах нь амархан боловч өөрийнхөө алсын хараа, брэнддээ үнэнч үлдэх нь ажилдаа амжилт гаргах итгэлтэй зам мөн юм.
Thistlewood Farms-ийн блогч Кариан Вүүд хэлэхдээ өөийнхөө дуу хоолойг сонсож, түүнийгээ хэрэгжүүлэх шиг чухал зүйл энэ дэлхийд байхгүй. Ямар ч том боломжийг түүнд санал болгосон ч Вүүд өөрийн брэнддээ үнэнч байхын тулд хэзээ ч тохиролцохгүй байсан. Энэ нь мэргэжлийн талаасаа ямар нэгэн зүйл хийх ёстой гэхээсээ илүү ямар нэгэн зүйлийг хийхийг үнэхээр хүсч буй гэдэг талаасаа түүнийг хүчирхэг болгож байгаа юм. “Үргэлж Тууштай бай. Шинэ бизнес хийнэ гэдэг тэр чигэээрээ таны бодол санаа, онцгой хэтийн төлөв юм гэдгийг байнга санаж явах ёстой” хэмээн Вүүд хэлсэн байна.
Хэрвээ та өөрийн брэнддээ үнэнч байж чадвал бусад хүмүүс таныг үнэлж, үүнийхээ төлөө мөнгө төлөх болно.